Нийслэлийн цагдаагийн удирдах газраас Цагдаагийн албаны тухай хуулийн 64, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6, 33, 36 дугаар зүйлд заасныг баримтлан “ЛАНТУУН ДОХИО” төрийн бус байгууллагатай гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
“Лантуун дохио” төрийн бус байгууллага нь байгуулагдаад 10 жилийн түүхэндээ хүүхдийн хүчирхийллийн эсрэг нийгэмд дуу хоолой болж, “Ид шидийн орон” хүүхэд хамгааллын төв байгуулах зэргээр олон ажил, арга хэмжээ зохион байгуулсан ашгийн бус байгууллага юм.
Тус байгууллагын 10 жилийн ойн хүрээнд Монголын Уран зургийн галерейд зохион байгуулж байгаа гэрэл зураг болон дижитал арт хосолсон үзэсгэлэнгийн бүтээлүүдтэй танилцаж, цаашид хүүхдийн эсрэг хүчирхийлэл, хүүхэд хамгааллын чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгуулан ажиллахаар шийдвэрлэлээ.
АДМИН








Нийгэм







