Dark Light
Нийгэм | 2023-03-29

Далан сэтэрч айлууд руу ус оржээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн онцгой байдлын газраас шар усны үерээс урьдчилан сэргийлж, хариу арга хэмжээ авч ажиллаж байна.  

Баянзүрх дүүрэгт:

Тус дүүргийн 23 дугаар хороо Баатархайрханы 2 дугаар хэсгийн 10 орчим айлын хашаа руу булгийн усны халианы ус хайлж урсан орох нөхцөл үүссэн тул Нийтлэг үйлчилгээний газраас-4, ОНӨААТҮГ-ын Хово автомашин, Онцгой байдлын хэлтсийн Ковш зэрэг техник хэрэгсэл, нийт 8 ажилтан алба хаагч нар шар усны үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлж хариу арга хэмжээ авч ажиллалаа.

Сүхбаатар дүүрэгт:

Тус дүүргийн 19-р хороо Гоодойн амны гүүрний баруун хогийн цэгний хажууд халианы ус айл өрхүүдэд орохоос урьдчилан сэргийлэн ажиллаж байна.

Сонгинохайрхан дүүрэгт:

Тус дүүргийн 26 дугаар хороо Мандал Овоо 31 дүгээр гудамжинд далан сэтэрч айлууд руу ус орсон дуудлагаар 2 хово, 1 ковштой шороон далан босгох  ажлыг зохион байгуулж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19