Dark Light
Нийгэм | 2023-03-30

Автомашин мөргөлдөж, шатсаны улмаас 2 хүн гэмтжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Дэвшил багийн “Ар задгай” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 36 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 31 км-т/ суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 3 сарын 30-ны өдрийн 04:14 цагт аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн алба хаагчид хүлээн авсан. Алба хаагчдыг очиход Улаанбаатар хотоос Говь-Алтай аймгийн чиглэлд 1 зорчигчтой зорчиж явсан иргэн Л-ын “Приус-30” загварын суудлын автомашин, Улаанбаатар хотоос Баянхонгор аймгийн чиглэлд зорчиж явсан иргэн Б-ын “Супергреат” загварын ачааны автомашины араас мөргөсний улмаас шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан. Говь-Алтай аймгийн .....  сумын харьяат иргэн Л /25 настай, эрэгтэй/, Г /32 настай, эмэгтэй/ нар гэмтсэн байсан тул Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд хүргэжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10