Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Шивэрт багийн “Өвөлжөөт” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 137 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 30 км-т/ Ойн түймрийн цэг www.icc.mn сайтад илэрсэн тухай мэдээллийг 3 сарын 28-ны өдрийн 19:14 цагт ОБЕГ-ын ГТТГ-аас Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газарт хүргүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Чандмань-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд 18:43 цагт унтраасан байна. Уг гал түймэрт урьдчилсан байдлаар 8 га ойн талбай шатсан.
Мөн Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Ар нуга багийн “Боот” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 150 км-т, сумын төвөөс зүүн зүгт 27 км-т/ Ойн түймэр гарсан тухай дуудлагыг 3 сарын 29-ний өдрийн 16:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, Хилийн цэргийн 0243 дугаар ангийн алба хаагчид, Түшиг сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд ажиллаж, 21:25 цагт цурамд оруулсан. Уг гал түймэрт урьдчилсан байдлаар 400 га талбай шатсан.
АДМИН







Нийгэм







