Dark Light
Нийгэм | 2023-03-30

Хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх арга зүйн сургалт зохион байгуулагдлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хөдөлмөрийн тухай хуулийн 43.3 дахь хэсэг, Хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх арга зүйн сургалтыг Дорнод аймагт зохион байгууллаа. 

Хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх арга зүй, хүүхдийн эрх ба бизнесийн зарчмууд, хүүхдэд ээлтэй байгууллагын шалгуур үзүүлэлт, хүүхдийг хүн худалдаалах гэмт хэрэг болон хөдөлмөрийн мөлжлөг, албадан хөдөлмөрөөс урьдчилан сэргийлэх нь сэдвийн хүрээнд сургалтыг зохион байгуулж, орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхай, барилга, аялал жуулчлал, хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ, хөдөө аж ахуй, мал аж ахуй, сувилал, амралтын газар, нийтийн хоолны үйлдвэрлэл үйлчилгээ, худалдааны чиглэлээр ажиллаж байгаа бизнес эрхлэгч, төрийн байгууллагын хүний нөөц, үйлдвэрчний хороодын дарга нар нийт 70 гаруй хүн хамрагдсан.  

Сургалтад ХНХЯ-ны Хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга М.Цогтбаатар, Дэлхийн зөн Монгол ОУБ-ын Хүүхэд хамгааллын компакт төслийн зохицуулагч Б.Цогбаяр, аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Э.Жавхлан болон орон нутгийн сургагч багш нар мэдээлэл хүргэлээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10