Dark Light
Нийгэм | 2023-03-30

Хамтарсан санхүүжилтээр хөтөлбөр, тэтгэлэг бий болгож хамтарч ажиллана

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Данийн Хаант Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Томас Өструп Мөллэрийг хүлээн авч уулзлаа. 

Уулзалтын эхэнд Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогын 6 зорилтыг хэрэгжүүлэхэд шаардагдах хүний нөөцийн асуудал чухал учраас энэ чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар харилцан ярилцлаа.

Түүнчлэн Данийн Гадаад харилцааны яамны харьяа Данийн олон улсын хөгжлийг дэмжих агентлаг /ДАНИДА/-аас хэрэгжүүлсэн төслүүд цаг үеэ олж, орон нутгийн боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх ихээхэн үүрэг гүйцэтгэсэнд талархал дэвшүүлэв. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж байгаа "Ерөнхийлөгчийн илгээлт 2100" хөтөлбөр, их, дээд сургуулиудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хамтарсан санхүүжилтээр хөтөлбөр, тэтгэлгийг бий болгох талаар мөн санал дэвшүүлж, Элчин сайд Томас Өструп Мөллэр энэ саналыг хүлээн авч  хамтран ажиллахаа илэрхийллээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10