“Ойгоос хуш содны самар бэлтгэж ашиглахыг бүсчлэн тогтоох тухай” Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2022 оны есдүгээр сарын 09-ний өдрийн А/372 дугаар тушаалаар батлагдсан хуваарийн дагуу Дархан цаазат газар нутгаас самар түүж бэлтгэх дээд хэмжээний хязгаарт хүрсэн тул үйлдвэрлэлийн болон ахуйн зориулалтаар самар түүж бэлтгэхийг 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд хориглосон.
Гэвч сүүлийн үед иргэд хилийн бүс, зурваст хууль бусаар хуш модны самар түүж бэлтгэх улмаар хил зөрчих үйлдэл цөөнгүй гарч байгаа тул иргэд та бүхэн хуулиа дээдэлж, хариуцлагаа ухамсарлахыг сануулж байна.

АДМИН







Нийгэм






