Цагдаагийн байгууллагаас энэ оны нэгдүгээр улиралд бүртгэгдсэн гэмт хэрэг нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
Амраа хочит Амартүвшин нь урьд өмнө нь удаа дараа ял шийтгэл эдэлж байсан 30 орчим этгээдүүдтэй бүлэглэн Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутаг дэвсгэрт байрлах компанийн захирлыг айлган сүрдүүлж, заналхийлэн 10 сая төгрөг шилжүүлэн авсан гэх хэрэг;
Хэнтий аймгийн Батноров суманд үйл ажиллагаа явуулдаг жоншны нөөц бүхий газрыг өмнө нь удаа дараа ял эдэлж байсан Эрдэнэбулганы бүлгийн 4 этгээд өөрсдийн мэдэлд авах зорилгоор Нөхөрлөлийн дарга ажилтай “М”-ыг айлган сүрдүүлж заналхийлсэн зэрэг гэмт үйлдлүүдийг цагдаагийн байгууллагаас илрүүлж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
АДМИН







Нийгэм






