Цагдаагийн байгууллагаас энэ оны нэгдүгээр улиралд бүртгэгдсэн гэмт хэргийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
Урьд өмнө нь удаа дараа ял шийтгэл эдэлж байсан Баттулга нарын 3 этгээд нь 2022 оны 7 дугаар сараас эхлэн “MGM.Casino” гэх нэртэй цахим мөрийтэй тоглоомын сайт ажиллуулж, бусдын банкны дансыг ашиглан, бооцооны мөнгө авч, хууль бус орлогоо нуун дарагдуулан иргэдэд 2,1 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэргийг илрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 /Мөрийтэй тоглоом зохион байгуулах/, 18.6 /Мөнгө угаах/ зүйлд зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан байна.
АДМИН







Нийгэм






