Dark Light
Нийгэм | 2023-03-30

Шивээхүрэн-Сэхээ боомтын төмөр замыг 7 дугаар сард ашиглалтад оруулна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан Боомтын сэргэлтийн хүрээнд “Монголын төмөр зам” ТӨХК нь төмөр замын төслийн бүтээн байгуулалтын ажлуудыг цогцоор гүйцэтгэж байна. 

Мөн Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч боомтын хил дамнасан төмөр замын төслийг хэрэгжүүлэх эрхийг Засгийн газрын 446 дугаар тогтоолоор “Монголын төмөр зам” ТӨХК-д олгосон билээ.

“Монголын төмөр зам” ТӨХК нь Шивээхүрэн-Сэхээ боомтын төмөр замын бүтээн байгуулалтад шаардлагатай ажлуудыг үе шаттай гүйцэтгэж байгаа ба  инженер-геодези, инженер-геологи, геотехник, гидрологийн судалгааны ажлуудыг бүрэн хийсэн. 

Тус боомтын төмөр замын нарийвчилсан зураг төслийг боловсруулах ажлыг  4 дүгээр сард дуусгахаар ажиллаж байна. Харин “Монголын төмөр зам” ТӨХК Техник эдийн засгийн үндэслэл боловсруулах ажил бүрэн дуусгаж ЗТХЯ-ны Шинжлэх ухаан техникийн зөвлөлөөр хэлэлцүүлэн батлуулахад бэлэн болоод байна.

Шивээхүрэн-Сэхээ боомтын төмөр замыг ирэх 07 дугаар сард ашиглалтад оруулах бөгөөд 2023 оны 12 дугаар сарыг дуустал 250-300 мянган тонн ачаа тээвэрлэхээр төлөвлөж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19