Бүгд Найрамдах Турк Улсын зүүн өмнөд хэсгийн мужуудад болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас олон мянган хүний эрдэнэт амь эрсдэж, иргэдийн орон байр нурж, их хэмжээний гарз хохирол учирсантай холбогдуулан тус улсын цагдаагийн байгууллага, ард иргэдэд сэтгэлийн дэм өгөх, хандив, тусламж үзүүлэх сайн дурын аяныг Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хэмжээнд зохион байгууллаа.
Аяны хүрээнд цагдаа, дотоодын цэргийн 42 анги, байгууллагаас 30 гаруй нэр төрлийн эд зүйл /хувцас, хүүхдийн живх, гарын саван, барааны саван, шампунь/ болон 16,258,000 /арван зургаан сая хоёр зуун тавин найман мянга/ төгрөг цугларсан юм.
Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улсын цагдаагийн байгууллага хоорондын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа, харилцан дэмжлэг туслалцаа үзүүлэх ажлыг бэхжүүлэх зорилгоор аяны хүрээнд цугларсан эд зүйл, хандивын мөнгийг өнөөдөр /2023.03.30/ өдөр Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Зафер Атеш-д хүлээлгэн өглөө.
Арга хэмжээнд цагдаагийн байгууллагаас Цагдаагийн ерөнхий газрын Дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат, Гадаад харилцаа, энхийг сахиулах ажиллагааны хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Б.Эрдэнэдалай, Соён гэгээрүүлэх, албаны сургалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа В.Отгонбаяр нар оролцсон юм.
АДМИН







Нийгэм






