ЗХЖШ-ын дарга бригадын генерал С.Ганбямба тэргүүтэй албаныхан Цэргийн гавьяаны одонт Зэвсэгт хүчний 310 дугаар ангид ажиллалаа. Энэ үеэр тус ангийн захирагч дэд хурандаа Б.Өлзийдэлгэр ангийнхаа үйл ажиллагаа, авч хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээний талаар дэлгэрэнгүй танилцуулж, тулгамдаж буй асуудлуудаа уламжиллаа. Үргэлжлүүлэн албаныхан ангийн өдөр тутмын үйл ажиллагаа болон агуулахууд, “Найман шарга” амралтын газрын барилга байгууламжтай танилцсан юм.
Зэвсэгт хүчний 310 дугаар анги энэ жилийн тухайд Зэвсэгт хүчний байгуулалтыг хөгжүүлэх хөтөлбөр, төлөвлөгөөний биелэлтийг хангахад материал хэрэгслийн хангалт, хадгалалт, тээвэрлэлт, барилга байгууламж, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээг чанартай гүйцэтгэж, бие бүрэлдэхүүний манлайлал, байгууллагын соёлыг дээшлүүлэх зорилго дэвшүүлэн өдөр тутмын үйл ажиллагаагаа явуулж байна.
Түүнчлэн бие бүрэлдэхүүнээ ажлын байранд нь хөгжүүлэх төрөл бүрийн бүтээлч санаачилгыг хэрэгжүүлж, 10 дугуйлан, 8 клуб хичээллүүлэн давхардсан тоогоор 300 гаруй алба хаагчийг хамруулан бие хүний хөгжилд нь анхаарч байгаа аж.
АДМИН





)


Нийгэм




