Dark Light
Нийгэм | 2023-03-31

Унгар улстай гаалийн асуудлаар хамтран ажиллана

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Гаалийн ерөнхий газрын дарга Р.Отгонжаргал Бүгд Найрамдах Унгар Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Обрущанский Борбала Анна, ЭСЯ-ны Гадаад худалдааны атташе Фулоп Зсигмонд Гергели болон ЭСЯ-ны Гадаад худалдааны зөвлөх Г.Энхтөр нартай уулзлаа. 

Тус уулзалтаар Монгол улс, Бүгд Найрамдах Унгар Улсын хооронд хийсэн гадаад худалдааны нийт бараа эргэлт сүүлийн жилүүдэд өсч байгаа бөгөөд 2022 онд оргил үедээ хүрснийг цохон тэмдэглэхийн сацуу хоёр орны хооронд байгуулсан “Гаалийн асуудлаар хамтран ажиллах, харилцан туслах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Унгар Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн хэрэгжилтийг хангах хүрээнд гаалийн алба хаагчдыг сургалтад хамруулж, чадавхыг бэхжүүлэх, хоёр орны гаалийн байгууллагын цаашдын  хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг асуудлуудаар санал солилцлоо.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10