Dark Light
Нийгэм | 2023-03-31

Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн гал тогооны байрыг сайжруулна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр 3 дугаар сарын 30-ны өдөр Зэвсэгт хүчний 326 дугаар ангид ажиллаж өдөр тутмын үйл ажиллагаа, ангийн барилга байгууламж, зарим зэвсэглэл техниктэй танилцахын зэрэгцээ ажилтан, цэргийн алба хаагчидтай уулзалт хийлээ. 

Сайдыг дагалдаж ЗХЖШ-ын дарга бригадын генерал С.Ганбямба, Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч бригадын генерал Ж.Болдбаатар, БХЯ-ны СБТГ-ын дарга хурандаа Ч.Гандирваа, ЗХЖШ-ын МТГ-ын дарга хурандаа Б.Түвшинтөр, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга хурандаа Ц.Буяндэлгэр нар ажилласан юм.

Батлан хамгаалахын сайдыг Зэвсэгт хүчний 326 дугаар ангид хүрэлцэн ирэхэд ангийн хүндэт харуулын бие бүрэлдэхүүн хүндэтгэн угтаж, ангийн захирагч хурандаа Г.Отгонбаяр ангийн үйл ажиллагаа, тулгамдаж буй асуудлуудаа уламжиллаа. Үргэлжлүүлэн Батлан хамгаалахын сайдаар ахлуулсан бие бүрэлдэхүүн тус ангийн цэргийн зэвсэглэл техник, алба хаагчдын хувцас хэрэгсэл, барилга байгууламжуудтай танилцаж холбогдох үүрэг чиглэлийг өгсөн юм. Үүний дараагаар Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр тус ангийн цэргийн гал тогооны байрыг шинэчлэн сайжруулах тал дээр анхаарал хандуулахаа илэрхийллээ. 

Арга хэмжээний төгсгөлд Батлан хамгаалахын сайд Зэвсэгт хүчний 326 дугаар нийт бие бүрэлдэхүүнтэй уулзалт хийж санал сэтгэгдлийг нь сонссон юм. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10