Dark Light
Нийгэм | 2023-03-31

Багшид олгох тэтгэмжийг захиралд олгохгүй

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нэхэмжлэгч нь аймаг дахь Политехник коллежид 2015 оноос хойш тасралтгүй захирлаар ажиллаж  байгаа бөгөөд хуульд заасан сум орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны тэтгэмжийг гаргуулан авсан байна.  

Хариуцагч Аймгийн Аудитын газрын  ахлах аудитор хяналт шалгалт хийж, “багшид олгох тэтгэмжийг захирал өөртөө тушаал гарган олгох нь буруу” гэж буцаан төлүүлэхээр 5974900 төгрөгийн төлбөр тогтоожээ.

Нэхэмжлэгчээс төлбөрийг буцаан төлөхгүй гэж шүүхэд маргасан байна. Шүүх нэхэмжлэлийг хангаагүй. Учир нь сургуулийн захирал нь багшлах эрхийг хэрэгжүүлээгүй буюу багшаар ажиллаагүй болох нь тогтоогдож байх тул уг тэтгэмжийг авах эрх  үүсэхгүй гэж үзсэн.

Хуульд зааснаар багшаар ажиллаж байгаа тохиолдолд орон нутагт ажилласны тэтгэмж олгох зохицуулалттай, нэхэмжлэгчийн тухайд сургуулийн захирлын чиг үүргийг хэрэгжүүлж, багшлах үйл ажиллагаа явуулаагүй тул тэтгэмж авах эрх зүйн үндэслэлгүй.

Тойм бичсэн: Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн  Ерөнхий шүүгч Б.СУГИРЖАВ


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19