Dark Light
Нийгэм | 2023-03-31

Шээс бэлгийн замын мөөгөнцөр гэж юу вэ?

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Шээс бэлгийн замын мөөгөнцөр нь архаг, дахилттай, хурц хэлбэрээр явагддаг нэг төрлийн бэлгийн замын өвчин.

Илрэх шинж тэмдэг:

-Өвчний үед үтрээ болон гадна бэлэг эрхтэн дээр тууралт гарах,

-Үтрээний ялгадас өөрчлөгдөх зэрэг шинж тэмдгээр ажиглагддаг.

Эмэгтэйчүүдийн 75%-д нь амьдралын туршид дор хаяж нэг удаа тохиолддог. Харин эрэгтэйчүүдийн 3-11% нь энэхүү эмгэгээр өвчилдөг байна.

Мөөгөнцрийн халдварыг эмчлэхгүй явах нь эрүүл мэндэд ямар сөрөг нөлөөтэй вэ?

Эмчилгээ хийлгэхгүй бол архагшиж, дахих бөгөөд

Эмэгтэйд:

- Үтрээ, умайн хүзүүний үрэвсэл,

- Өгсөх замын халдваруудыг үүсгэнэ

Эрэгтэйд:

- Түрүү булчирхай, төмсгийн дайврыг үрэвсүүлнэ.

Жирэмсэн эхэд:

- Төрөх замаар нярай хүүхдэд халдвар дамжих аюултай.

Анхаар: Мөөгөнцрийг бүрэн эмчилж болно. Харин дахих эсэх нь тухайн хүний амьдралын хэв маягаас хамаардаг.

Дархлаа муу, ханиад томуу тусаад л байвал мөөгөнцөр дахина. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10