Dark Light
Нийгэм | 2023-03-31

2023 оны Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын хуваарь

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

БНСУ-д Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцооны хүрээнд ehalamj.mn сайтаар 2023 оны Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэлд бүртгүүлж, бүртгэлийн код хүлээн авсан иргэд дараах хуваарийн дагуу шалгалтад амжилттай хамрагдахыг мэдэгдэж байна.  

Энд https://www.hudulmur-halamj.gov.mn/content/5583  дарж үзнэ үү. 

Шалгалт зохион байгуулагдах хугацаа: 

1-р ээлжийн шалгалт явагдах хугацаа: 2023 оны 4 дүгээр сарын 7-28-ны өдрүүдэд (2880)

2-р ээлжийн шалгалт явагдах хугацаа: 2023 оны 6 дугаар сарын 12-30-ны өдрүүдэд (2696)

Шалгалт зохион байгуулагдах газар, хаяг:  

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын 2 дугаар давхарт CBT танхимд

(ХУД. 20-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Таван Богд группын замын урд талд) 

Шалгалт өгөх иргэд дараах зүйлд анхаарлаа хандуулна уу.

- Шалгалтын хуваарийг бүртгэлийн програм хангамжаас автоматаар ТАНД олгогдсон 5040... дугаараар шалгана.

- Хуваарьт өдөр, цагт шалгалтад орохдоо цахим үнэмлэх эсхүл гадаад паспорт (ТҮЦ машинаар уншуулсан лавлагаа)-ыг эх хувиар нь заавал биедээ авч ирнэ. Та бичиг баримтгүй бол шалгалтад орох боломжгүй. 

- 2023 онд 110-аас дээш оноо авсан нийт 2,404 Монгол ажилтанг онооны дарааллаар сонгон шалгаруулж авахаар төлөвлөсөн тул ТА солонгос хэлний TOPIK(1~2 түвшин) болон дундаас дээш түвшинд бэлтгэгдсэн байна. 

- Шалгалтад хамрагдах цагийг хатуу баримтлан (1-р ээлж 9:00), (2-р ээлж 10:30),             (3-р ээлж 13:00), (4-р ээлж 14:30) тус тус заасан цагт суудлаа эзэлсэн байх ба шалгалтын цагаас хоцорсон тохиолдолд нөхөж өгөх боломжгүй. 

- Шалгалтын байранд бусдад саад учруулахгүй байж, шалгалтын комиссын зааврыг дагаж мөрдөнө. 

- Шалгалт УНШИХ, СОНСОХ төрлөөр завсарлахгүйгээр 50 минутын турш үргэлжлэх тул шалгалтаас түр гарахыг хориглоно.  

- Бямба, Ням гарагуудад шалгалт зохион байгуулагдахгүй.  Хугацааны хувьд тухайн нөхцөл байдлаас хамаарч өөрчлөлт орж болно. 

- Таны бүртгэлтэй утасны дугаарт ХХҮЕГ-ын /131288/ тусгай дугаараас шалгалт өгөх хугацааг сануулсан мессэж илгээгдэнэ. 

- Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтад тэнцсэн иргэдийг нэрсийг 2 дахь шалгалт буюу Ур чадварын шалгалтын хуваарьтай хамт (Y/8 ,YIII/11) зарлана. 

Шалгалтын үргэлжлэх хугацаа, шалгалтын бүтэцтэй танилцана уу. 

Шалгалт явагдах  ээлж  

Шалгалтын заавар өгөх хугацаа 

Үргэлжлэх хугацаа

 Унших шалгалт  (25мин) 

Бичих шалгалт (25мин)

1-р ээлж 09:20-09:30, 10:00-10:25, 10:25-10:50

2-р ээлж 10:50-11:00 11:30-11:55 11:55-12:20

3-р ээлж 13:20-13:30 14:00-14:25 14:25-14:50

4-р ээлж 14:50-15:00 15:30-15:55 15:55-16:20

Тайлбар: Шалгалтын үргэлжлэх хугацаа нөхцөл байдлаас шалтгаалан өөрчлөгдөж болно. 

- Шалгалтын бүтэц: - олон хувилбарт тест, - унших, сонсох шалгалт нь завсарлахгүйгээр үргэлжилнэ. 

- Шалгуур: Нийт 100 оноо авах ёстойгоос 55-с дээш оноо авсан иргэдийг өндөр онооны дарааллаар авахаар төлөвлөж буй тооноос 1.1 дахин их тоонд багтааж шалгаруулна

- Онооны тайлбар: Нийт авах боломжит оноог 200%-д хувилах тохиолдолд 55 оноо нь 110 оноотой ижил байна. 

АЛБАН ЁСНЫ МЭДЭЭЛЛИЙН ЦАХИМ ХУУДСУУД: 

ХХҮЕГ-ын цахим хуудас www.hudulmur-halamj.gov.mn

БНСУ-ын АҮХНХЭГ-ын Төлөөлөгчийн газрын цахим хуудас (www.monkor.net)

ХЭЗОТ-ны СХТТШ-ын цахим хуудас (www.epstopik.hrdkorea.or.kr) –Оноо харах

ГАДААДАД АЖИЛЛАХ ХҮЧ ГАРГАХ ХЭЛТЭС


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10