Dark Light
Нийгэм | 2023-03-31

Гал түймэр унтраах тактикийн дадлага сургуулилалт зохион байгууллаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Галын аюулгүй байдлын тухай хуулийн 17.2.4 дэх заалтад “Ажилтан албан хаагчийг гал түймрээс урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, гал түймэр унтраах арга ажиллагаанд сургах мэдлэгийг дээшлүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх” гэж заасан байдаг. Үүний дагуу Сүхбаатар дүүргийн гал түймэр унтраах, аврах 34-р анги, Монголын Улаан загалмайн нийгэмлэгтэй хамтран гал түймэр унтраах тактикийн дадлага сургуулилалтыг Монголын Хүүхдийн ордны албан хаагчид болон дугуйлангийн сурагчдын дунд зохион байгууллаа.

Уг тактикийн сургуулилалтаар гамшгийн нөхцөл байдал, газар хөдлөлт болон гал түймрийн аюулын талаар мэдээлэл өгч, болзошгүй гамшиг, ослын үед гал сөнөөгчидтэй богино хугацаанд шуурхай хамтран ажиллах, гамшгийн үеийн бэлтгэл бэлэн байдлыг хангах зэргээр дадлага хийсэн юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10