А0603 дугаартай Цэцэрлэг-Тосонцэнгэл-Нөмрөг чиглэлийн авто замын 2-8.6 км Цагаан даваанд цас орж халтиргаа гулгаа үүсэж байгаа тул үйлчилгээний машин-2, инженер техникийн алба-2, жолооч-2, замчин-10 бүрэлдэхүүнтэй давс, элс, хайрга цацах ажлыг гүйцэтгэж байна.
Мөн А0401 дугаартай Улаанбаатар-Дархан-Уул чиглэлийн авто зам дагуу 60 дах км-т гулгаа үүссэн байгаа тул эрхэм жолооч та бүхэн анхаарал болгоомжтой, хурдаа тохируулан, замын хөдөлгөөний дүрмийг баримтлан зорчихыг Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас анхаарууллаа.
АДМИН








Нийгэм







