Dark Light
Нийгэм | 2023-04-01

Газар ашиглах эрх нь өвлөгдөх эрхэд хамаарахгүй

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Иргэн Э нь иргэн Т-д холбогдуулан аялал жуулчлалын зориулалттай газар ашиглах эрхийн өв залгамжлагчаар хүү З-г тогтоолгох нэхэмжлэл гаргажээ. 

Хэрэгт авагдсан баримтуудаар, нэхэмжлэгч Э нь иргэн Ч-тай 2013-2017 онд хамтран амьдарч байх хугацаанд тэдний дундаас хүү З төрсөн, Ч нь 2020.01.31-ний өдөр нас барсан бөгөөд хариуцагч Т нь Ч-ийн эх байна.

Талийгаач Ч нь Хан-Уул дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газар, Зайсангийн аманд 434 м.кв бичил эко аялал жуулчлалын зориулалтай газрыг 5 жилийн хугацаатай ашиглах эрхтэй байсан, өвлөх эрхийн гэрчилгээгээр түүний эх Т-д дээрх газрын ашиглах эрхийг өвлүүлсэн бөгөөд нэхэмжлэгчээс “… Ч-ийн хүү З уг эрхийг мөн өвлөх эрхтэй, өв залгамжлагчаар тогтоолгоно” гэж маргав. Иргэний хуульд зааснаар өвлүүлэгчийн эд хөрөнгө, эрх өвлөгдөх ба талийгаач Ч-ийн өв хөрөнгийн хувьд түүний хүүхэд болон эх Т нар нь хууль ёсны өвлөгч мөн боловч “газар ашиглах эрх”-ийн хувьд өөр зохицуулалттай байна.

Газрын тухай хуульд зааснаар Монгол улсын 18 насанд хүрсэн иргэн газар эзэмшиж, ашиглахыг зөвшөөрдөг тул насанд хүрээгүй буюу 2013 онд төрсөн хүүхэд нь газар ашиглах эрх эзэмших боломжгүй, газар ашиглах эрх нь өвлөгдөх эрхэд хамаарахгүй гэж шүүх дүгнэв. 

Иймд, газар ашиглах эрхийн хууль ёсны өвлөгчөөр З-г тогтоолгохыг хүссэн иргэн Э-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Тойм бэлтгэсэн: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч   Р.Алтантуяа


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10