Dark Light
Нийгэм | 2023-04-02

Төлөөлөгчдийн атаман

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч В.Мөнхбат гэгч депутатаа зоддог депутатын эрлэг тодроод байна. Ваанчигийн Мөнхбат нь сүүлийн 10 орчим жилд албан ёсоор аймаг, сумын, МАН-ын, АН-ын  төлөөлөгчидтэй гар зөрүүлж, бүгдийг нь  дутуу гаргах, оноогоор хожсон 5:0 үзүүлэлттэй. Даланзадгад сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч А-гийн тоосыг гөвж, толгойг нүдсэн энэ депутат өмнө нь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Ш.Б-г 2017 онд гэмттэл нь зодож, гэм буруу нь шүүхээр тогтоогдсон. В.Мөнхбат 2012-2016 оны ИТХ-д АН-аас сонгогдсон З-г Нутгийн удирдлагын ордонд, МАН-ын Б-г банкны байранд гөвшиж, иргэн М-ийг балбаж, сумын төлөөлөгч А-г нүдсэн цуврал зодооны эзэн. В.Мөнхбат нь Дундговь аймагт амиа алдсан гурван ченжийн хэрэгт ч сэжиглэгдэж байсан. Тэрбээр нүүрсний хэрэгт эрх нь түдгэлзсэн Ажнай Д.Бат-Эрдэнийн амин найз, сум, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийн эрлэг болсон хүн. Хэрвээ улс орон даяарх сум, аймгийн ИТХ-ын дунд тулааны Депутатын цом тэмцээн болбол медаль авах магадлал өндөртэй. 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19