Петрочайна компанийнхан хэдэн зуун үхсэн зээрийн сэг зэмийг сэм нийлүүлж, нам булах гэж байгаад илчлэгдэн баригдлаа. Хээрийн ан амьтан зуу зуугаараа үхэж үрэгдсэн бол нууж хаан нийтийн булш ухах бус аймаг орон нутаг, байгаль орчныхонд нэн яаралтай мэдэгдэх Монголын хуулийг хятад компани хөсөр хаясан байна. Дайны хажуугаар дажин болж, Дачин тамсагийн хамгаалалтынхан иргэн Б.Цэгмид гэгчийг зодож, тэнд ажилладаг залуучуудыг эх орноосоо урвагч гэж цоллов.
Экологийн цагдаагийн дарга, хурандаа М.Батсайхан, холбогдох албаныхан газар дээр нь очиж хянан шалгаж байна. Үй олон зээр газрын тосны бохирдлоос болж үхсэн үү, өвчин эмгэгээс болсон уу? гэдэг нь шинжилгээний дүн гарахаар тодорхой болно. Тал нутгийн эко системийг эрүүл байлгадаг зээрийн тоо толгой Монголд 2 сая орчим байдаг ч ан ав, зүй бус хорогдолд өртсөөр байна.
АДМИН








Нийгэм







