Dark Light
Нийгэм | 2023-04-03

Кёкүшюзан Батбаярыг танхайрсан хэмээн цагдаад гомдол гаргажээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Кёкүшюзан Батбаярыг хутга барьж хулдаасан хэвлэл зүсэж танхайрсан хэмээн Грийнхаус хотхоны СӨХ-өөс цагдаад өргөдөл гаргажээ. 

Тодруулбал: Энэ оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Грийнхаус хотхоны СӨХ-ны дарга С.М нь Грийнхаус хотхоны хажууд баригдаж байгаа спорт заалыг албан ёсны зөвшөөрөлгүй барьж байна хэмээн үзэж хотхоны орчим барилга бариулахыг эсэргүүцэж 2х6 метрийн хэмжээтэй "Кёкүшюзан Батбаяр, Т.Баясгалан нар Грийн хаус хотхоны байранд нийтийн орон сууцны орчны булан тохой бүрд, Токио тауэр, спорт заал, таун хаус, 14 айлын орон сууц, Кёкүшюзан сан, гэх 5 барилга бариад бүгдийг нь зарж дуусгасан. Одоо грийн хаус хотхоны урдах спорт заал, орон сууцыг нурааж 14 давхар оффисын барилга барих гэнэ. Энэ бага зай талбайд өндөр барилга бариад....  хотхоны 300 гаруй оршин суугчдын эрх ашиг зөрчигдөх болно. Энэ гэр бүлийн 2 орчны бүх газрыг ховх сорж, мөлжиж дуусгасан ч ханаж цадсангүй,  бидний амьдралыг бусниулж, орон гэрээсээ дайжих нөхцөл рүү тулгахыг зөвшөөрөхгүй бид хотхоноосоо хаашаа ч явахгүй? Бидний амьдралд саад болохгүй  савраа татаарай, барилга барихыг эсэргүүцэж байна. Барилга барихыг зогсоох хүртэл бид тэмцэх болно" гэсэн бичиглэлтэй хулдаасан хэвлэл дэлгэсэн байсныг иргэн Д.Батбаяр ирж хутгаар хуулж зүсэж авч явж танхайрсан гэж өргөдөл гаргасныг Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс шалгаж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10