Dark Light
Нийгэм | 2023-04-03

Гал түймэрт зоогийн газар, дэлгүүр, дугуй засвар зэрэг 6 барилга шатжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Төв аймгийн .....  сумын “Цав хангай” гэдэг газар 2 давхар цайны газрын барилга шатаж байна гэсэн дуудлагыг 4 сарын 2-ны өдрийн 16:41 цагт Төв аймгийн Онцгой байдлын газар хүлээн авсан. Нийслэлийн Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн У-ын 8х10 метрийн хэмжээтэй зоогийн газрын 2 давхар барилга шатсаны улмаас иргэн Т-ын 20х14 метрийн хэмжээтэй дэлгүүрийн 1 давхар барилга, иргэн О-ын 12х14 метрийн хэмжээтэй дэлгүүрийн 2 давхар барилга, иргэн Э-ийн 10х11 метрийн хэмжээтэй зоогийн газрын 2 давхар барилга тус тус шатаж дууссан байсан бөгөөд иргэн Г-ын 8х9 метрийн хэмжээтэй зоогийн газрын 2 давхар барилга, иргэн Г-ийн 3х6 метрийн хэмжээтэй “Дугуй засвар”-ын 1 давхар барилга шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан. Галд нийт 6 барилга шатсан байна. 

Эх сурвалж: ОБЕГ


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10