Dark Light
Нийгэм | 2023-04-03

Ерөнхий сайд Уул, уурхайн салбарын төлөөллүүдтэй уулзлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2023.04.03/ Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар тэргүүтэй салбарын төлөөллүүдийг хүлээн авч уулзан, “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгагдсан аж үйлдвэржилтийн сэргэлт, боомтын сэргэлтийн хэрэгжилтийн явцыг танилцуулж, тулгамдсан асуудлуудыг сонсож, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцүүлэг өрнүүлэв.  

Мөн төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд ашигт малтмалын салбарыг түшиглэсэн эдийн засгийн тогтвортой, хэвийн үйл ажиллагааг хангах, хариуцлагатай уул уурхайг бэхжүүлэх асуудлаар санал солилцлоо.

Салбарын мэргэжилтнүүдийн зүгээс төрийн хүнд суртлыг арилгах, АМНАТ-ийг тооцох аргачлалыг боловсронгуй болгох, энэ хүрээнд хуулийн шинэчлэл хийгдэж буйд талархалтай байгааг илэрхийлээд байгаль орчинд ээлтэй техник технологийн дэвшлийг нэвтрүүлсэн аж ахуй нэгжүүдэд тусгай зөвшөөрөл олгох нь хариуцлагатай уул уурхайн үндэс суурь болно гэдгийг онцлов. 

Түүнчлэн тогтвортой үйлдвэрлэлийг хөгжүүлэх, уул уурхайн үйлдвэрлэлийн зардлын 20 орчим хувийг бүрдүүлдэг тэсэлгээний материалын түүхий эдийг эх орондоо үйлдвэрлэхэд, хүний нөөцийн асуудалд анхаарах, хариуцлагын тогтолцоог сайжруулах, ач холбогдол өндөр төслүүдэд татварын хөнгөлөлт үзүүлэх, орон нутгийн иргэдийн эсэргүүцэл, хуулиас давсан дүрэм, журмыг цэгцлэх саналыг тавьж, асуудлын гарц шийдэлд хамтран гаргалгаа гаргаж, дэмжин ажиллахаа илэрхийлэв.

May be an image of 13 people, people sitting, people standing and indoor


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10