Dark Light
Нийгэм | 2023-04-03

Манжуур хотоос жуулчид хүлээн авна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол улсын засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, нэг сая жуулчин хүлээн авах бодлогын хүрээнд Манжуур хотын Соёл, спорт, аялал жуулчлал, радио телевизийн газрын урилгаар Нийслэлийн аялал жуулчлалын газрын хэлтсийн дарга В.Батчимэгээр ахлуулсан Монгол -Хятад улсын аялал жуулчлалын зөвлөлийн тур оператор компаниуд болон бусад холбоодын төлөөлөл “Хүннү эйр” нислэгийн компанийн Улаанбаатар –Манжуур чиглэлийн анхны нислэгээр Манжуур хотод зочилж, 4 хоног  ажиллалаа.  

Энэ үеэр Улаанбаатар хотод зохион байгуулагдах олон улсын шинж чанартай томоохон арга хэмжээнүүдийн танилцуулга хийгдэж, Манжуур хотоос тусгай сонирхлын жуулчид хүлээн авах талаар ярилцлаа. Мөн Монголын улсын тур оператур компаниуд, Манжуур хотын тур оператор компаниудтай B2B уулзалт зохион байгуулж, цаашид хамтран ажиллах гэрээ байгуулав.  

“Хүннү эйр” нислэгийн компани Улаанбаатар -Манжуур чиглэлд Лхагва, Бямба гарагт тогтмол нислэг үйлдэж байгаа бөгөөд аялагч, жуулчид тийзээ хамгийн хямдаар захиалах боломж бүрдэж байгаа юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19