Dark Light
Нийгэм | 2023-04-03

Дүүргүүдийн газар олголтод шалгалт хийж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар удирдан явуулав. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр Хотын дарга 20 чиглэлээр үүрэг, даалгавар өгснөөс хэрэгжилт 80 орчим хувьтай байлаа. 

Ойн сан бүхий газрын газар ашиглалт, бүртгэлд хяналт шалгалт хийх, цаашид авах арга хэмжээний талаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Батзориг “Ойн сан бүхий газарт 17,633 нэгж талбар бүртгэлтэй судалгаа гарсан. Цаашид газар олголтыг бүрэн хориглох, хоёр жил ашиглаагүй газрыг Газрын тухай хуулийн дагуу цуцлах, орц, гарц болон газрын маргаантай асуудлыг шийдвэрлэх, газрын үнэлгээний бүсчлэлд өөрчлөлт оруулахаар төлөвлөн ажиллаж байна. Мөн дүүргүүдийн газар олголтод хяналт шалгалтыг эхлүүллээ” гэв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10