Dark Light
Нийгэм | 2023-04-03

Тусгай хамгаалалттай 17 газар нутгийн 3474 га газрын мэдээлэл ил боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны “2023-2024 оныг авлигатай тэмцэх жил болгон зарлах тухай” 49 дүгээр тогтоолд заасан “Шил ажиллагаа”-ны хүрээнд ЦХХХЯ өнгөрсөн долоо хоногт дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ. 

1. Улсын хэмжээнд нийт 36 тусгай хамгаалалттай газар нутаг байдгаас 17 тусгай хамгаалалттай газар нутагт газар олголт хийсэн байна. Үүнээс эхний ээлжинд Богдхан уулын дархан цаазат газар (2973га) болон Хөвсгөлийн байгалийн цогцолборын (501га) газар нийт тусгай хамгаалалттай 3474 га газрын мэдээлэл ил болсон. Газар эзэмшигчээр авч үзвэл 1071 иргэнд 299 га, 887 байгууллагад 3175 га олгосон байна. 

2. Улсын хэмжээнд нийт 23 Засгийн газрын Тусгай сан байдгаас эхний ээлжинд 12 тусгай сангийн хөрөнгийн зарцуулалтын талаарх мэдээллийг ил тод, нээлттэй болгох тухай албан хүсэлтийг 9 сайдад 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүргүүлээд байна. 

3. Нээлттэй мэдээллийн үнэлгээ өнгөрсөн 7 хоногт аймаг, нийслэлийн хувьд дунджаар 43.03%-тай байсан бол 47.3%, яамд дунджаар 66.09%-тай байсан бол 71.56% болж тус тус өссөн байна. 

4. БОАЖЯ-наас олгодог Байгаль орчин, уур амьсгалын сангийн санхүүжилттэй холбоотой 2020 оноос хойших мэдээллийг нээлттэй болгосон.

5. 2023 оны 3.27-ны өдөр 9 байгууллагын 3450 тусгай зөвшөөрөл  нээлттэй болсон бол өнөөдрийн байдлаар shilen.gov.mn системд 18 байгууллагын 13586 тусгай зөвшөөрлийн мэдээлэл нээлттэй болсон байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10