Иргэн Д.Монголхүүг өнгөрсөн тавдугаар сард Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс зургаан цагдааг зодсон гэх хэргээр 12 сарын турш зорчих эрхийг нь хязгаарлах шийдвэрийг гаргасан. Түүний оршин суугаа Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байх ял оноосныг нийслэлийн давж заалдах шат болон Улсын дээд шүүхээс хэвээр үлдээсэн байдаг.
Тэгвэл өнөөдөр түүнийг зорчих эрх хязгаарлах ялыг сүүлийн 3 сарын хугацаанд хоёр удаа зөрчсөн гэх үндэслэлээр Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүний зорчих эрх хязгаарлах ялыг хорих ялаар сольж шийдвэрлэсэн байна.
Уг шийдвэрийн дагуу Д.Монголхүү нь зорчих эрх хязгаарлсан ялын үлдсэн хугацаанд буюу зургаан сар найм хоног цагдан хоригдохоор болсон байна.
АДМИН








Нийгэм







