Д.Мөнх-Эрдэнийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал үүсгэсэн, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, бусдын нэр төр, алдар хүндэд халдсан, хууль сахиулагчийг эсэргүүцсэн, хүч хэрэглэсэн гэх үндэслэлүүдээр прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байдаг.
Түүнд холбогдох хэрэгт нийт таван хүн шалгагдаж байгаа бөгөөд УИХ-ын тамгын газрын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах газрын дарга Э, БОАЖ-ын яамны тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргын албан тушаалыг түр орлон гүйцэтгэгч Б болон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан П нар нь хахууль өгсөн гэх хэргээр шалгагдаж байгаа юм.
Д.Мөнх-Эрдэнэ нарын таван хүнд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан маргааш 10:00 цагт Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно.
АДМИН








Нийгэм







