Dark Light
Нийгэм | 2023-04-03

Цэргийн алба хаагчид галын тархалтыг зогсооход дэмжлэг үзүүллээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

ЗХЖШ-ын даргын тушаалаар томилогдсон "Сэтгэл зүйн бүлэг"-ийнхэн орон нутаг руу хөдөлгөөн үйлдэх явцдаа Төв аймгийн Баянхангай сумын "Цавхангай" хорооллын зам дагуух хувийн орон сууц шатаж байхтай таарч, тэр даруй онцгой байдлын албанд дуудлага өгч, галын тархалтыг зогсооход дэмжлэг үзүүлсэн байна. 

Шатаж байсан хувийн орон сууцтай зэрэгцээд олон аж ахуй нэгж, цайны газар, дэлгүүр байсан учир түймэрдэхээс урьдчилан сэргийлж, өмч хөрөнгийг нь татан гаргах ажлыг нутгийн иргэдтэй хамтран гүйцэтгэжээ. Нутгийн иргэд гал түймрийг харсан даруйдаа яаралтай хариу арга хэмжээг авч хэрэгжүүлсэн цэргийн алба хаагчдад талархал илэрхийлж байсан юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10