Dark Light
Нийгэм | 2023-04-04

”Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян-2023” эхэллээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Энэ жил үйлдвэрлэлийн орчин нөхцөлийг сайжруулах, ажилтныг ажлын байран дахь осол, мэргэжлээс шалтгаалсан өвчлөл болон бусад эрсдэлт хүчин зүйлийн нөлөөллөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх, ажлын байрны соёлыг төлөвшүүлэхэд төрийн болон төрийн бус байгууллагуудыг татан оролцуулах тэдний сайн туршлагыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх ажлыг ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ АЖИЛ-БИДНИЙ СУУРЬ ЭРХ уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх юм. 

“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян”-ийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн Үндэсний хороо, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, Нийгмийн даатгалын ерөнхий газар,  Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Олон улсын хөдөлмөрийн байгууллага хамтран 12 дахь жилдээ зохион байгуулж байна. 

Сарын аяны нээлтийн арга хэмжээ 2023 оны 04 дүгээр сарын 04-ний 13.00-17.00 цагт МҮЭСТО-д болно.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10