Dark Light
Нийгэм | 2023-04-04

Д.Мөнх-Эрдэнэ шүүгчээсээ татгалзаж шүүх хуралдаан завсарлалаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Иргэн Д.Мөнх-Эрдэнэд холбогдох хэргийн шүүх хуралдаан Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр өглөө 10:00 цагт эхэлсэн. 

Шүүх хуралдаан эхлэхэд Д.Мөнх-Эрдэнийн зүгээс "Хэргийн материалтайгаа бүрэн танилцаж амжаагүй, өмгөөлөгч маань төрийн албанд шилжин ажиллах болсон тул цаашид хуралд оролцох боломжгүй болсон. Хөх хотод консулаар ажиллаж байх үеийн хэрэг дээр санхүүгийн мэдлэгтэй туршлагтай өмгөөлөгч авах шаардлагатай байгаа. Цагдан хорионд байгаа тул өмгөөлөгч авах эрхээ эдэлж чадахгүй байна. Энэ бол миний амьдралыг шийдэж байгаа асуудал. Тиймээс өмгөөлөгчөө сайн судлаж байж авах хэрэгтэй байна. Тиймээс шүүх хуралдааны хойшлуулж өгнө үү" гэсэн хүсэлтийг гаргасан юм. Мөн түүний өмгөөлөгч Л.Баттогтохын зүгээс иргэн Д.Мөнх-Эрдэнийн учруулсан хохирол 82 сая төгрөгөөр хэмжигдэж байгаа. Тиймээс шүүхийн дансанд дээрх мөнгөн дүнг барьцаа болгон байршуулж цагдан хорих арга хэмжээг зорчих эрх хязгаарлах болгон өөрчлүүлэх тухай хүсэлт гаргасан юм. 

Талуудын хүсэлтийг шүүх бүрэлдэхүүн авч хэлэлцээд хуралдааныг хойшлүүлэх үндэслэл хангагдахгүй байна гэж үзээд хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж гэм буруугийн шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн. 

Гэвч иргэн Д.Мөнх-Эрдэнэ шүүгчээс татгалзах хүсэлт гаргаснаар хуралдаан нэг цагийн хугацаатай завсарлага авлаа. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10