Орон суцны ипотекийн зээлийн хүү болон урьдчилгаа төлбөрийг бууруулах асуудал иргэдийн дунд хүлээлт үүсгээд байгаа юм. Энэ оноос эхлэн тус зээлийг санхүүжүүлэх асуудлыг Засгийн газар хариуцахаар болсон. Уг асуудлын хүрээнд БХБ-ын сайд Ц.Даваасүрэнгээс тодрууллаа.
Тэрбээр: Жилд 500 орчим тэрбум төгрөгийн санхүүжилтээр ипотекийн зээл гаргахаар төлөвлөж байна. Цаашид гэр хорооллын дахин төлөвлөлт рүү чиглүүлэн ажиллана. Ойрын таван жилийн хугацаанд 82 мянган орон сууцыг дахин төлөвлөлтийн хүрээнд барьж байгуулахаар төлөвлөсөн. Энэ хүрээндээ ипотекийн зээлийг олгоно гэв.
АДМИН








Нийгэм







