Dark Light
Нийгэм | 2023-04-04

Газар шорооны ажил хийж байсан экскаватор тогтоол усруу унаж живжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Цагдаагийн байгууллагад 2023 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 14 цаг 50 минутад Дундговь аймгийн Баянжаргалан сумын 2 дугаар баг, Энгэр ус баг Оорцог гэх газарт үйл ажиллагаа явуулдаг уурхайн газарт “Экскаватор тогтоол усруу унаж, жолооч нь гарч ирээгүй байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Дуудлага, мэдээллийг тус аймгийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулахад 36 настай, эрэгтэй “Ц” гэгч нь Hyundai  маркийн экскаватороор хөлдсөн тогтоол усан дээр газар шорооны ажил хийж байгаад мөс цөмөрч тээврийн хэрэгсэлтэйгээ живсэн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Экскаватор болон амь хохирогчийг татан гаргахаар Онцгой байдлын алба хаагчид ажиллаж байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10