Иргэн Д.Мөнх-Эрдэнэд холбогдох хэргийн шүүх хуралдаан Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр эхэлсэн.
Шүүх хуралдаан эхлэхэд Д.Мөнх-Эрдэнийн зүгээс "Хэргийн материалтайгаа бүрэн танилцаж амжаагүй, өмгөөлөгч маань төрийн албанд шилжин ажиллах болсон тул цаашид хуралд оролцох боломжгүй болсон. Тиймээс шүүх хуралдааны хойшлуулж өгнө үү" гэсэн хүсэлтийг гаргасан юм. Мөн түүний өмгөөлөгч Л.Баттогтохын зүгээс иргэн Д.Мөнх-Эрдэнийн учруулсан хохирол 82 сая төгрөгөөр хэмжигдэж байгаа. Тиймээс шүүхийн дансанд дээрх мөнгөн дүнг барьцаа болгон байршуулж цагдан хорих арга хэмжээг зорчих эрх хязгаарлах болгон өөрчлүүлэх тухай хүсэлт гаргасан ч шүүх бүрэлдэхүүн авч хэлэлцээд хуралдааныг хойшлүүлэх үндэслэл хангагдахгүй байна гэж үзээд хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж гэм буруугийн шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн. Шүүх хуралдааны явцад иргэн Д.Мөнх-Эрдэнэ шүүгчээс татгалзах хүсэлт гаргаснаар хуралдаан нэг цагийн хугацаатай завсарлага авсан.
Түүний хүсэлтийг Ерөнхий шүүгч мөн үндэслэлгүй байна гэж үзээд гэм буруугийн шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн юм.
Өнөөдөр уг хурал Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд үргэлжлэн явагдана.
АДМИН








Нийгэм







