Dark Light
Нийгэм | 2023-04-05

79 иргэний 14 сая төгрөгийн мөнгөн хохирлыг барагдуулжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын “Хэрэглэгчийн мэдээллийн 115 төв”-д нийт 545 иргэн хандсанаас 115 утсанд 447, чатботод 46, и баримт апликейшн 26, Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах “11-11” төвөөс 25 гомдол мэдээлэл ирсэн бөгөөд 376 иргэнд зөвлөгөө мэдээлэл өгч, 34 иргэний гомдлыг санал, хүсэлтээр хүлээн авч, 43 иргэний гомдол, мэдээлэл судлагдаж хариу өгөхөөр хүлээгдэж, 80 иргэний гомдлыг эцэслэн шийдвэрлэсэн байна.   

 Үүнээс 79 иргэний барааг шинээр сольж өгөх, засвар үйлчилгээ үзүүлэх болон иргэний гомдлыг бусад байдлаар ирүүлсэн шуурхай шийдвэрлэж 14.387.818 төгрөгийн мөнгөн хохирол барагдуулсан байна.  

 Ирүүлсэн гомдлыг салбараар нь авч үзвэл худалдаа үйлчилгээ 198, харилцаа холбоо 76, хөдөлмөр нийгмийн халамж үйлчилгээ 14, цахилгаан 16, банк, санхүү, даатгал 44, барилга 18, боловсрол 8, контор 42, нийслэл төрийн үйлчилгээтэй холбоотой 5,  СӨХ 15, өрсөлдөөн 9, НӨАТ 17, эрүүл мэнд 9, бусад асуудлаар 67 иргэн хандсан байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10