Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дэлгэрхаан багийн “Усжуулах” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 17 км/-т Хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 4 сарын 4-ний өдрийн 15:09 цагт аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн алба хаагчид хүлээн авчээ. Алба хаагчид хээрийн гал түймрийг унтраах ажлыг зохион байгуулан ажиллаж 4 сарын 4-ний өдрийн 15:40 цагт цурамд оруулж, 16:20 цагт бүрэн унтраасан. Түймэрт нийт хээрийн 2 га талбай өртөж шатсан байна.
Мөн Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 7 дугаар багийн “Шар модон” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 100 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 23 км/-т Хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 4 сарын 4-ний өдрийн 16:02 цагт аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн алба хаагчид хүлээн авчээ. Алба хаагчид болон сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, сумын Мэргэжлийн ангийнхан хээрийн гал түймрийг унтраах ажлыг зохион байгуулан ажиллаж 4 сарын 4-ний өдрийн 20:30 цагт цурамд оруулж, 23:20 цагт бүрэн унтраасан. Түймэрт нийт хээрийн 5 га талбай өртөж шатсан байна.
АДМИН








Нийгэм







