Dark Light
Нийгэм | 2023-04-05

Төв аймгийн баг яллаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монголын Үндэсний Бөхийн Холбооны Үндэсний “Pepsi” “Алтан цом”-ын төлөөх шигшээ барилдааны дөрөвдүгээр тойргийн барилдаанд хоёр дахь өдөр Завхан, Төв аймгийн багууд учраа тааран барилдсанаас Төв аймгийн баг 15:10-аар ялалт байгууллаа. 

Төв аймгийн багт улсын заан Б.Батмөнх /0/, гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан П.Эрхэмжаргал /2/, улсын харцага Ө.Даваабаатар /2/, улсын начин Г.Ганжад /3/, улсын начин Д.Хүдэрбулга/4/ аймгийн арслан Н.Дашдаваа /4/, нийт 15 даваа авсан бол Завхан аймгийн багт улсын гарди Б.Гончигдамба /2/, улсын харцага Л.Лха-Очир /3/, улсын харцага Д.Бат-Эрдэнэ /0/ гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн харцага Г.Анхбаяр /0/, улсын начин Б.Чимэдвандан /1/, улсын начин Т.Дүгэрдорж /4/ нийт 10 даваа авсан юм. 

Өнөөдөр 20:00 цагаас Увс, Баян-Өлгий аймгийн багууд барилдана. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10