Булган аймгийн Орхон сумын хоёрдугаар багийн нутаг дэвсгэрээс 62 настай “Г” нь автомашины тээш хэсгээс хүлээтэй, амандаа алчуур чихүүлж, амиа алдсан байдалтай олдсон талаарх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна. Уг хэргийн талаар ЦЕГ-аас тодруулахад “Мөрдөн шалгах ажиллагаа үргэлж байгаа” хэмээсэн юм.
Хэргийг тодруулбал:
62 настай Г- нь таксинд явж байтал 26 настай Д, 31 настай А, Б нар “Адууны эрэлд явах гэсэн юм" хэмээн авч явсан байна. Ингээд Булган аймгийн Орхон сумын нутагт зорчиж, явах замдаа жолооч “Г”-г зодож автомашиных нь багажид чихжээ. Цаашлаад малчин айлын гадна очих үеэр амь хохирогч тусламж хүсэн орилоход түүнийг зодож ухаан алдуулан, улмаар тээшинд нь цоожилж орхиод явсан аж. Гэмт этгээдүүд хэрэг үйлдсэний дараагаар дахин хүний амь хөнөөх гэж байхад нь цагдаагийн байгууллагын алба хаагчид үйлдэл дээр нь баривчлан саатуулсан байна.
АДМИН








Нийгэм







