Dark Light
Нийгэм | 2023-04-05

Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хэсгийн анхдугаар хурал болов

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Эрчим хүчний салбарын 2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хэсгийн анхдугаар хурлыг /2023.04.05/ Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай удирдан хуралдуулав.

Ажлын хэсгийн хуралд эрчим хүчний салбарын төр, орон нутгийн өмчит болон хувийн хэвшлийн 44 аж ахуй нэгж, байгууллагын ерөнхий инженерүүд оролцож, 2022-2023 оны өвлийг давсан тайлан, 2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хийгдэх их засвар, техник зохион байгуулалтын арга хэмжээ, хөрөнгө оруулалтын ажлын төлөвлөгөөг тайлагналаа. Мөн худалдан авах ажиллагааны явц, өвөлжилтийн бэлтгэл ажлыг гүйцэтгэхэд тулгарах хүндрэл бэрхшээлийн талаар зөвлөлдсөн юм. 

Дэд сайд М.Баярмагнай дараах үүрэг даалгавруудыг өгөв. Үүнд:

1. Засварын ажлын улиралд сэлгэн залгалт, таслалт залгалт ихээр хийгддэг тул ажилчдын хөдөлмөр аюулгүй байдал, сахилга бат, хариуцлага байхад онцгой анхаарч, технологийн зөрчил болзошгүй аваар саатлаас урьдчилан сэргийлж ажиллах; 

2. Засварын ажилд холбогдох засварын инженер, мастер, бригадын дарга нарт давхар хяналт тавиулан, аюулгүй ажиллагааны болон техник ашиглалтын дүрмийн дагуу ажлын байрыг бүрэн, зөв бэлдэж ажлын  зохион байгуулалт харилцан уялдааг хангахад анхаарч ажиллах;

3. Төлөвлөгөөт ажлуудыг хугацаанд нь бүрэн хийж дуусгахад шаардлагатай бараа материал, сэлбэгийг худалдан авахад анхаарах;

4. Компанийн ерөнхий инженерээр ахлуулсан баг засварын ажлын явцыг газар дээр нь тогтмол шалгаж байх; 

5. Реле хамгаалалтын тавил, автоматикийн тоноглолын үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх үзлэг шалгалт хийж дүгнэлт гаргах, найдвартай ажиллагааг хангах  чиглэлээр техникийн арга хэмжээ болон бэлэн байдлыг хангах; 

6. Хаврын салхи, шуурганы улирал эхэлж байгаатай холбогдуулан цахилгаан дамжуулах шугам, дэд станц, тоноглолд урьдчилан сэргийлэх үзлэг шалгалтыг хийж, илэрсэн гэмтлийг тухай бүрт устгах ажлыг шуурхай зохион байгуулж ажиллахыг тус тус үүрэгдлээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10