Dark Light
Нийгэм | 2023-04-06

Увс аймгийн баг яллаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монголын Үндэсний Бөхийн Холбооны Үндэсний “Pepsi” “Алтан цом”-ын төлөөх шигшээ барилдааны дөрөвдүгээр тойргийн барилдааны гурав дахь өдөр Баян-Өлгий, Увс аймгийн багууд учраа тааран барилдсанаас Увс аймгийн баг 17:8-аар ялалт байгууллаа. 

Увс аймгийн багт даян аварга Н.Батсуурь /5/, улсын аварга П.Бүрэнтөгс /4/, улсын харцага Т.Баасанхүү /3/, улсын харцага Ц.Мөнхбаяр/2/, улсын начин О.Түмэн /3/,  нийт 17 даваа авсан бол Баян-Өлгий аймгийн багт улсын өсөх идэр начин Н.Мустафа /2/, улсын начин Б.Баатарцол /2/, аймгийн хурц арслан У. Береке /2/, аймгийн хурц арслан М.Еркебулан /2/, аймгийн заан Е. Көптилек /0/ гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан Э.Тамираа /0/ нийт 8 даваа авсан юм. 

Өнөөдөр 20:00 цагаас Булган, Баянхонгор аймгийн багууд барилдана. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10