Dark Light
Нийгэм | 2023-04-06

Сураггүй болсон 60 настай эрэгтэйг эрэн хайж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Төв аймгийн Сэргэлэн сумын Баянбүрд баг, “4 дүгээр зөрлөг" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 26 км, сумын төвөөс зүүн зүгт 15  км/-т боржин чулууны үйлдвэрийн ажилтан Э нь 4 сарын 1-ний өдрийн 06:00 цагийн орчим тухайн үйлдвэрээс гарч яваад сураггүй болсон тухай дуудлагыг 4 сарын 5-ны өдрийн 18:30 цагт аймгийн Онцгой байдлын газрын эрэн хайх, аврах салбарын алба хаагчид хүлээн авчээ. Алба хаагчид иргэн Э /60 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг эхлүүлэхээр 4 сарын 6-ны өдрийн 07:00 цагт хөдөлгөөн үйлдсэн байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19