Dark Light
Нийгэм | 2023-04-06

Согтуу болохыг нь тандагч багажаар тогтоож, бэхжүүлсэн бол шинжилгээний дүгнэлт гаргуулахгүй

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Баянхонгор аймаг дах Цагдаагийн газраас .А-г Баянхонгор сумын 1 дүгээр багт, шөнийг 1 цагийн орчим тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн үнэмлэхгүй, 0,20 хувийн согтолттой байж тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд холбогдуулан хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн, анхан шатны шүүх зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Прокурор эс зөвшөөрч Давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичсэн.

Анхан шатны шүүхээс зөрчилд холбогдогч А-гийн нэг хундага татсан нь эргэлзээтэй хамт архи уусан гэх гэрчүүдээс мэдүүлэг аваагүй, шинжээчийн дүгнэлт гаргуулаагүй буюу зөрчлийн хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдоогүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүхээс Эрүүл мэнд спортын сайд Хууль зүйн сайдын 2016 оны А/138,А/131 дүгээр тушаалаар баталсан "жолооч согтууруулах ундаа,мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах журам”-ын хоёр дахь хэсэгт заасны дагуу цагдаагийн албан хаагч нь ”... эсвэл тандагч багажаар шалгана” гэж заасны дагуу А-гаар драйвер үлээлгэхдээ хөндлөнгийн 2 гэрч байлцуулж шалгахад 0.20 хувийн согтолттой гарсан болон согтууруулах ундаа хэрэглэсэн болохоо А нь хүлээн зөвшөөрч мэдүүлсэн тэмдэглэлүүдээр нотлогдсон байна.

Мөн дээрх журамд ” ...согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон этгээд нь шалгуулах чадваргүй, согтуурал шалгах багажаар шалгуулахаас татгалзсан тохиолдолд цус, шээснээс дээж авч, Шүүхийн шинжилгээний байгууллагад шинжилгээ хийлгэх тогтоолын хамт хүргүүлнэ” гэж заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж дүгнэж анхан шатны шүүхийн шийтгэврийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

Тоймыг бэлтгэсэн: Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10