Dark Light
Нийгэм | 2023-04-06

Хуримын үзэсгэлэн 2023: Өдөр бүр 23 хосийг хуримын үйлчилгээний супер АЗТАН-аар тодруулна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монголын хуримын үйлчилгээ эрхлэгчдийн нэгдсэн холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг хамгийн том албан ёсны ХУРИМЫН ҮЗЭСГЭЛЭН–2023 долоо дахь жилдээ болох гэж байна. 

Үзэсгэлэнг хамтран зохион байгуулагч Гэрлэх ёслолын ордон, UG Arena & UG Palace, BRAND MEDIA GROUP-ийн дэмжлэгтэйгээр 5-р сарын 6, 7-ний бямба, ням гарагуудад 11:00-19:00 цагийн хооронд UG Arena-д өргөн цар хүрээтэйгээр зохион байгуулагдах гэж байна.

Хүрэлцэн ирсэн хосуудаас хамгийн азтай "23 хос"-ийг хуримын үйлчилгээний супер АЗТАН-аар өдөр бүр тодруулна.

Үзэсгэлэнгийн өдрүүдээр "НИЙСЛЭЛИЙН ГЭРЛЭХ ЁСЛОЛЫН ОРДОН" хуримын саруудын захиалгаа урьдчилан авах болсныг дуулгахад таатай байна. 

Тус үзэсгэлэнд:

 - Хуримын урилга

- Гэрэл зураг

- Видео бичлэг

- Ресторан

- Катеринг

- Хуримын бялуу

- Энтертайнмент

- Хуримын чимэглэл

- Хуримын даашинз

- Эрэгтэй хослол

- Үндэсний хувцас

- Хуримын бөгж, гоёл

- Make up

- Гоо сайхан

- Авто машин түрээс

- Бал сарын аялал... гэх мэт хуримын үйлчилгээ үзүүлдэг 70 гаруй шилдэг байгууллага өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулахаас гадна хуримын зөвлөгөө өгч үнэ ханшийн мэдээллийг нэг дороос хүргэнэ.

Тасалбар  23.000 төгрөг /Хосоороо/

Ерөнхий зохион байгуулагч: BRAND MEDIA GROUP, UG Arena & UG Palace, Гэрлэх ёслолын ордон, "Монголын хуримын үйлчилгээ эрхлэгчдийн нэгдсэн холбоо" ТББ

Дэлгэрэнгүй мэдээллийг: 7711-3171, www.khurim.mn-ээс авах боломжтой. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10