Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд иргэн Д.Мөнх-Эрдэнэ нарын таван хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал энэ сарын 4-нд эхэлсэн. Шүүх хурал өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилж байна. Шүүгдэгч Н.Мөнх-Эрдэнийн үйлдлийн улмаас улсад 112 сая төгрөгийг хохирол учирсан. Үүнээс төсвөөс зарцуулсан 82 сая төгрөгийг гаргуулж, улсын төсөвт олгох, гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 10 сая төгрөгийг Н.Мөнх-Эрдэнээс, мөн 20 сая төгрөгийг Д.Эрдэнэбаярын ногдох хөрөнгөөс гаргуулж улсын орлого болгохоор шүүгч тус тус шийдвэрлэлээ.
Д.Мөнх-Эрдэнэд холбогдох хэргийн гэм буруугийн дүгнэлт:
Түүнийг консулаар ажиллаж байхдаа 76 мкв гурван өрөө орон сууцаар хангаж байхад ӨМӨЗО-ны Хөх хот дахь Сайхан дүүрэгт байрлах 200 мкв гурван өрөө орон сууцыг иргэн н.Баттай түрээсийн гэрээ байгуулж 92 сая төгрөгийг төсвийн мөнгөөс олгосон, мөн хуурамч материал бүрдүүлж өөрийн хүүхдүүдийн сургалтын төлбөрт 42 мянган юань буюу 15 сая төгрөгийг төлсөн мэтээр мөнгө гаргуулж өөрийн эхнэрт өгсөн, 2018 онд дэд консул н.Батзоригт 1,7 сая төгрөг олгохоос 700 мянган төгрөг илүү олгож 2,5 сая төгрөг олгосон, мөн Адьшаа Бямбаад 1,3 сая төгрөг олгохоос 300 мянган төгрөг илүү олгосон, мөн эхнэртээ 551 мянган төгрөг илүү олгосон, мөн 2021 оны 10 сарын 21-ны өдөр Даваагийн Мөнх-Эрдэнэ гэх хаягнаас Ц.Нямдорж гуайн нууц амраг Соёлын яамны хуурамч дүгнэлт гаргадаг ТНБД Оюунбилэг хэмээх нийтлэлийг гаргасан нь хохирогч Оюунбилэгийн нэр хүндэд халдаж, хуурамч мэдээлэл олон нийтэд тараасан, Гадаад хэргийн яам руу хүч хэрэглэн эсэргүүцсэн, Евро сервис ХХК-ний захирал Ганбаяртай бүлэглэж Залаатын аманд 0.35 га талбайг ашиглах хугацаа сунгах гэрчилгээ гаргуулж бусдад давуу байдал олгох зорилгоор УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээллийн ОНХХ-ийн даргаар ажиллаж байсан Б.Эрдэнэбаярт Энхбаярын дансанд 20 сая төгрөг дамжуулж хахуульд өгсөн.
АДМИН








Нийгэм







