Dark Light
Нийгэм | 2023-04-06

Ж.Энхтуяа: Ээж аав нь 75 гарсан хүмүүс, дөрвөн жил хүлээж чадахгүй шүү дээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд иргэн Д.Мөнх-Эрдэнэ нарын таван хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал энэ сарын 4-нд эхэлсэн. Шүүх хурал өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилж шийдвэрээ гаргасан. 

Анхан шатны шүүхээс Д.Мөнх-Эрдэнэд 3 жил 10 сар хорих ял оногдуулж, нээлттэй ангид эдлүүлэх шийдвэр гаргасан байна. Тодруулбал, Д.Мөнх-Эрдэнийг нийтийн албанд ажиллах эрхийг 5 жил хасаж, нээлттэй хорих ангид 3 жил 10 сар хорих, 3.7 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэлээ.

Үүнтэй холбоотой асуудлаар иргэн Д.Мөнх-Эрдэнийн нагац эгч Ж.Энхтуяа мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Миний дүү Хөх хотод ном дүрмийнх нь дагуу л ажиллаж ирсэн. Ажлаасаа буухаар нь хэрэгт тохдог юм байна. Миний хувьд хэлэх ч үг алга үнэхээр гомдолтой байна. Ээж аав нь 75 гарсан хүмүүс шүү дээ. Дөрвөн жил хүлээж чадахгүй шүү дээ. Монголд амьдрах  хэцүү байна. Монголд тамлалт гэдэг зүйл байдаггүй гэж боддог байсан ч харин ч Монголд үнэхээр байдаг юм байна. 90 хоногийн турш уулзуулахгүй, эцэст нь ачаад явчихдаг юм байна. Монголын хуулийг Ц. Нямдорж л мэддэг юм байна. Прокурор Г.Ганхөлөг, Шүүгч А.Отгонцэцэг та хоёр тушаал дэвшээрэй амжилт хүсье гэж хэлмээр байна” гэв.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19