Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд иргэн Д.Мөнх-Эрдэнэ нарын таван хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал энэ сарын 4-нд эхэлсэн. Шүүх хурал өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилж шийдвэрээ гаргалаа.
Анхан шатны шүүхээс Д.Мөнх-Эрдэнэд 3 жил 10 сар хорих ял оногдуулж, нээлттэй ангид эдлүүлэх шийдвэр гаргасан байна. Тодруулбал, Д.Мөнх-Эрдэнийг нийтийн албанд ажиллах эрхийг 5 жил хасаж, нээлттэй хорих ангид 3 жил 10 сар хорих, 3.7 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэлээ.
Д.Мөнх-Эрдэнийн өмгөөлөгч Л.Баттогтох: "Шүүхээр гэмт буруутайд тооцож байна. Дөрвөн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, шүүхэд шилжиж ирсэн. Монгол улсын Хөх хоттой холбоотой асуудал, Гадаад хэргийн яам дээр хууль сахиулагчийн эсэргүүцсэн, Оюунбилигийн нууц амраг гэж гүтгэж худал мэдээлэл тараасан гэх, Газрын маргаантай холбоотой асуудлуудаар яллагдагчаар татсан. Нийтдээ 3 жил 10 сарын хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр зааж байна. Оюунбилиг гэдэг хүнийг гүтгэсэн гэдэг дээр 1 сая төгрөгийн торгууль, Хууль сахиулагчийн эсэргүүцсэн гэдэг дээр 2,7 мянган төгрөгийн торгууль, торгуулийн ялын 3,7 мянган төгрөгийг тусад нь эдлүүлж байгаа. Нийтийн албан ажиллах эрхийг 5 жилийн хугацаатайгаар хасаж байгаа ийм л шийдвэр гарлаа. 82 сая төгрөгийн хохирол учирсан байхад 4 сар цагдан хоригдож байгаад өнөөдөр шийдвэр нь гарч байна. Энэхүү шийдвэр шударга биш байна. Хөх хот консулд ажиллаж байх нөхцөлд Гадаад хэргийн яам хохирогчоор тогтоож байна. Гадаад хэргийн яам тэр мөнгийг өгөөд байгаа биш. Д.Мөнх-Эрдэнэ нь Өвөр Монгол ажиллаж байгаа хугацаандаа жилд 1 сая долларыг оруулж ирсэн байсан. Эндээс ирсэн шийдвэрийн дагуу тэнд үйл ажиллагаа явуулж байсан. Монгол улсын шударга шүүх гэдэг бол 300, 500 мянган төгрөг дээр 1 жил 4 сарын ял оногдуулаад байх юм бол Монгол улс үнэхээр сайхан цэвэрших юм байна. Давж заалдах шатны шүүхэд хандана"гэв.
АДМИН





)


Нийгэм




