Dark Light
Нийгэм | 2023-04-06

Булган аймгийн баг дөрөв дэх ялалтаа авлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монголын Үндэсний Бөхийн Холбооны Үндэсний “Pepsi” “Алтан цом”-ын төлөөх шигшээ барилдааны дөрөвдүгээр тойргийн барилдааны дөрөв дэх өдөр Булган, Баянхонгор аймгийн багууд учраа тааран барилдсанаас Булган аймгийн баг 19:6-аар илт давуу ялж, дөрөв дэх ялалтаа авлаа. Одоогоор Архангай, Булган аймгийн багууд нэг ч ялагдалгүй тэргүүлж байна. 

Булган аймгийн багт улсын начин Д.Амарсайхан /4/, улсын начин Д.Амаржаргал /2/, тавдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан улсын начин Х.Цогтгэрэл /1/, улсын начин Б.Түмэндэмбэрэл /4/, улсын начин Э.Сумъяабат /4/, улсын начин Б.Түвшинтөгс /4/, нийт 19 даваа авсан бол Баянхонгор аймгийн багт улсын харцага Н.Золбоо /2/өсөх идэр начин Н.Эрдэнэхүү /0/ гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан цэргийн арслан Г.Жамбалдорж /0/, улсын начин Д.Цэрэнтогтох /0/, улсын начин Э.Батмагнай /4/, аймгийн арслан Ч.Алтангэрэл  /0/ нийт 6 даваа авсан юм. 

Маргааш 12:00 цагаас Ардчилсан нам байгуулагдсаны 33 жилийн ойд зориулсан Улс аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаантай.

Уг барилдааны тасалбарыг https://www.ticket.mn/event/date/4753/ -ээс аваарай. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10