2023-04-08, Бямба гараг / БИЛГИЙН ТООЛЛЫН: 17/
Наран ургах шингэх: 06:18-19:31
Үс засуулбал: - Өнгө зүс доройтно
Барилдлага: Түлэхийн барилдлагатай өдөр
-Билгийн тооллын 17, улаан бич өдөр, эрхтний тэргүүн-15 одтой, ус суудалтай, 8 цагаан мэнгэтэй,
-Өдрийн сайн цаг: Нохой (19:40-21:40), хулгана (23:40-01:40), үхэр (01:40-03:40), луу (07:40-09:40), хонь (13:40-15:40) болой.
-Хол газар явагсад хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Луу, бич, үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бар, гахай, хулгана жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд шагай, хоолой, хүзүүнд, гэрийн сүлд унь, таазанд орших болой.
-Үхэр жилтний сүлд гараг, гахай, хулгана жилтний харш гараг.
-Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин хиншүү, бузар, бэлбэсний үйл, их гол гатлах, загас барих, тангараг үүсгэх, гуу, суваг татах, мал гаргах, ан гөрөө хийх, дайсан номхтгох, элдэв сайн үйлийг эхлэн үүсгэх, шинэ гэр, байшин, асар майхан босгох, худаг малтах, мал хөнгөлөх, малын үс, ноос хяргах, хүнийг ханаж, төнөх, замд гарах, хурим хийх, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатгах, чимэг оёх, нүүдэл хийх, морь уралдуулж эхлэх, арилжаа наймаа хийх, эд мал худалдан авах, бэрийн үйлд муу.
АДМИН








Нийгэм







